Толинд харах би дуртай


Толинд харах би дуртай
Тогоруу буудаллах нуурын хаяа шүргэх ус шиг
Тогтуун бөгөөд тунгалагхан миний л гэх харцаа
Тормогор алаг нүднийхээ сормуусан доороос олох гэж
Толинд харах би дуртай

Толинд харах би дуртай
Тоос буухаас ч харамлам цэвэр ариун уруулан дахь
Тоглоомтой бөгөөд ёжтойхон миний л гэх инээмсэглэлээ
Толигор шингэн царайныхаа тэр л төрхөөс олох гэж
Толинд харах би дуртай

Толинд харах би дуртай
Торнин торнин өсөөд бүсгүй болохыг хүсээгүй
Тоост хорвоогийн албадлагаар зүсээ хувиргах өөрийгөө
Тусгал болон буух зурвасхан дүрсээс олох гэж
Толинд харах би дуртай

2009 оны 1 дугаар сар 22

This entry was posted in Шүлэг, Zaya'z. Bookmark the permalink.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s