Амьдралдаа сэтгэл хангалуун эмэгтэйн шүлэг

Ажиггүйхэн нойрсох нэгэн эмэгтэй
Аниргүйхэн орон зай, түүний өрөө
Шүүгээн дээр найз залуугийнх нь зураг
Шөнөжингөө дуугарсан гар утас
Татлаганд хавчуулагдсан дотуур хувцас
Тарааж хаясан нүүрний будаг

Бээжингээс авсан цэцгийн вааранд
Бэлгэнд авсан улаан сарнай
Бэлдэж тавьсан хувцсан дээр зүүх
Бэлгэдлийн чанартай ээмэг бөгж
Сонгодог хөгжмийн цомогтой цуг
Солонгос уянгын киноны хуурцаг
Өдрийн тэмдэглэлтэй нь хамт хөглөрөх
Өнөөдрийн чухал ажлын төлөвлөгөө
Буйдан дээр чихмэл бамбарууш
Бугуйн цаг хэвтэж харагдана
Аваад хартал 8.30
Ажлаасаа хоцорлоо босъё доо!
2008.07 сар

This entry was posted in Шүлэг, Zaya'z. Bookmark the permalink.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s